Каракаст болсон уулзалтын үеэр Венесуэлийн эрх баригчид болон Америкийн Засгийн газрын төлөөлөгчид харилцан сонирхсон сэдвээр хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцов. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро “Venezolana de televisiуn”-д ярилцлага өгөхдөө ингэж мэдэгджээ. Түүний хэлснээр уулзалт бараг хоёр цаг үргэлжилсэн бөгөөд харилцан хүндэтгэсэн, найрсаг уур амьсгалд болсон байна. Америкийн төлөөлөгчид Каракас хотод айлчилж, эрчим хүчний аюулгүй байдлын асуудал, мөн Венесуэлд саатуулагдаж, ял эдэлж буй америкчуудын нөхцөл байдлын талаар ярилцсаныг Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки урьд нь мэдээлсэн билээ.