“Талибан” хөдөлгөөнийхөн Кабулыг эзлэн авсан өнгөрсөн оны наймдугаар сарын 15-наас энэ жилийн хоёрдугаар сарын 15-ны хоооронд Афганистанд 397 энгийн иргэн амиа алдсан тухай НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Мишель Бачелет мэдэгдэв. Тэрбээр Швейцарын Женев хотод болсон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 49 дүгээр чуулганы үеэр үг хэлжээ. Өмнөх Засгийн газар болон Аюулгүй байдлын албаныханд өршөөл үзүүлнэ гэж байсан Афганистаны Үндэсний батлан хамгаалах, аюулгүй байдлын хүчнийхэн үнэндээ 100 гаруй гишүүн асан, тэдний гэр бүлийг шүүлгүйгээр хөнөөсөн гэнэ. Мөн хүмүүнлэг, санхүүгийн хямрал эдийн засаг, нийгэм, соёлын эрхээ бүрэн эдлэхэд ноцтой нөлөөлж буй гэнэ. Мишель Бачелетийн хэлснээр өдгөө тус улсын хүн амын талаас илүү хувийнх нь өлөн зэлмүүн байдал туйлдаа хүрч, хүүхдийн хөдөлмөр, тэднийг худалдах, гэрлүүлэх гэмт хэрэг газар авсан байна. Үүний сацуу талибуудад авсан олон улсын хориг арга хэмжээ одоо Афганистаны эрх баригчдын эсрэг алхам болжээ. Эдгээр хориг арга хэмжээ тус улсын эдийн засаг бүрэн уналтад ороход хүргэж буй аж.