“Их найм”-ын орнуудын сангийн сайд нар Арабын хувьсгалын дараах сэргээн босголтод зориулж 38 тэрбум ам.доллар хандивлахаар шийдвэрлэсэн тухай BBC мэдээлэв. Уг хандивын ихэнх хувь Египет, Тунис болон Марокко, Иорданд очих гэнэ. Мөн Ливид ч багагүй мөнгө төсөвлөсөн аж. Гэвч энэ нь Олон улсын валютын сангийнхны санааг зовоож байна. Маршелд болсон “Их найм”-ын орнуудын Сангийн сайд нарын уулзалтад ОХУ хамгийн “эелдэг” нь байж, тооцоолсныг 3.1 тэрбумаар илүү мөнгө төсөвлөжээ. “Өдрөөс өдөрт нэмэгдэж буй газрын тосны үнийг бууруулах зорилгоор ийм мөнгө гаргаж байгаа болохоос биш Олон улсын валютын сан мөнгөний уурхай биш шүү.
Бидний тооцоогоор 35 тэрбум ам.доллар хангалттай хэмээн ОУВС-гийн тэргүүн Кристи Лагард мэдэгджээ. Гэвч газрын тосонд дулдуйдсан эрхмүүд 38 тэрбум ам.доллар дээр тогтов. Өнгөрсөн тавдугаар сард Дэлхийн банк, ОУВС-гийн хамтарсан тооцоогоор 73 тэрбум ам.доллар шаардлагатай байна хэмээж байсан ч Марокко, Иордан зэрэг оронд байдал тогтворжиж, санхүүгийн хувьд биеэ даах бололцоотой болсон учраас мөнгөн дүнг ийн танажээ. “Их найм”- ын уулзалтын үеэр Ливид хэрхэн хандивын мөнгө шилжүүлэх вэ гэх асуудал хөндөгдөж, удаан хэлэлцсэний эцэст Түр засгийн газарт өгөх өөр тогтсон байна. Хандивын мөнгө хамгийн түрүүнд Ливид очих аж.
Т.Жигүүр