Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй "Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл"-ийн хүрээнд Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар баригдах 37,9 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын нээлт өнгөрсөн баасан гарагт Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд боллоо.
Хөвсгөл нуурын баруун эрэг дагуух одоогийн хайрган хучилттай замыг хатуу хучилттай болгон сайжруулснаар замын тоос, тоосжилтыг 4-7 дахин бууруулах, нуурын усны болон орчны бохирдол, нуурын орчимд олон салаа замаар хяналтгүй зорчих байдлыг багасгах, дотоод, гадаадын аялагч, жуулчдын тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой гэдгийг БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж онцоллоо. Төслийн хүрээнд,
- Хөвсгөл нуурын байгаль цогцолборт газарт 2022-2023 онд "Хатгалын төв замыг Хатгал, Жанхай, Тойлогт чиглэлийн авто застай холбох 2 км хатуу хучилттай авто зам,
- Мөн энэ чиглэлийн 30,4 км хатуу хучилттай авто зам
- Хатгал- Хүзүүвчийн шил- Ашихай чиглэлийн 5.5 км хатуу хучилттай зам,
- Хатгал орчмын 7 байршилд авто зогсоол,
- Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт 2 чиглэлд явган болон морин аялалын жим тохижуулах ажлуудыг хийж гүйцэтгэх юм.
- Эдгээрээс 2022 онд Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн 5.5км хатуу хучилттай авто замыг иж бүрэн барьж, ашиглалтад оруулна.
Автозамуудын зураг төслүүдийг боловсруулахдаа тухайн бүс нутгийн байгаль, цаг уурын онцлогт тохируулан олон жилийн мөн цэвдгийг хөндөхгүй байх, түүнийг хамгаалах зорилгоор замын нийт уртад ухмал төлөвлөөгүй бөгөөд Хатгал- Хүзүүвчийн шил- Ашихай чиглэлийн авто замйн төсгөлийн 4.1км т хамгаалалтын шийдэл болох замын хучилтаас ирэх дулааныг доош дамжуулахгүй байх зориулалтаар гео-нэхмэл болон гео торлог хязгаарлагчийг төлөвлөсөн талаар БОАЖЯ-аас мэдээллээ.