Туркт алан хядах ажиллагаанд оролцсон, зохион байгуулсан, халдлага үйлдэхээр зэхэж байсан зэрэг зүйл ангиар ял эдэлж буй 12897 хоригдол байгааг тус улсын “Сабах” сонинд мэдээлжээ. АР агентлагийн мэдээлснээр дэлхийн 66 оронд 35117 хүн ийм хэргээр хоригдож байгаа аж. 2001 оны есдүгээр сарын 11-нд болсон эмгэнэлт явдлын дараа олон орон Терроризмтэй тэмцэх хууль баталснаар энэ зүйл ангиар ял эдэлж буй хоригдлын тоо эрс ихэссэн хэмээн ажиглагчид онцолжээ. Сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхий даяар алан хядах ажиллагаанд оролцохыг завд сан, оролцсон, террористуудыг санхүүжүүлсэн гэх 119044 хүнийг баривчилсан байна. Мөн ийм хэргээр БНХАУ-д 7000 хүн ял эдэлж байгаа аж.