Вьетнам, Камбож хоёр улсын хамтарсан хилийн 84 хувийг тогтоосон бөгөөд энэ үйл явцыг аль болох хурдан дуусгахын тулд хэлэлцээг эрчимжүүлэхээр төлөвлөж буйгаа БНСВУ-ын Гадаад хэргийн сайд Буй Тхань Сон мэдэгдэв. Хил тогтоож эхэлсний 20 жилийн ойд зориулсан бага хурлын үеэр тэрбээр үг хэлжээ. “Saigon” сонинд бичсэнээр сүүлийн 20 жилийн хугацаанд талууд хилийн асуудлаа шийдвэрлэхэд ихээхэн ахиц дэвшил гаргасан. Ханой, Пномпень хоёр тохиролцсоны дагуу хилийн бүсийн 84 хувьд баганыг зааглах, суурилуулах ажил хийж дуусгасан нь энх тайван, тогтвортой, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулсан юм. Цаашид талууд хуурай газрын хилийн үлдсэн хэсэгт тулгуур багана суурилуулах, зааг тогтоох асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхээр зорьж байна гэж Гадаад харилцааны сайд тэмдэглэв.
Тус хоёр улсын хилийн урт 1270 км юм. Хоёр орны харилцаанд хилийн асуудлыг Тайландын Вант Улсын сөрөг хүчин Пномпенийн засаг захиргааны эсрэг тэмцэхэд идэвхтэй ашигладаг. Ханойд илт дайсагнадаг, эрх баригчдаа эсэргүүцэгчид нь Пномпенийг хөрш улсдаа газар нутгийн буулт хийсэн, Вьетнамыг вант улсын нутаг дэвсгэрийн нэлээд хэсгийг өөрийн болгосон гэж буруутгадаг аж.