Энэ сарын 11-15-нд ОХУ нэг тонн улаан буудайн экспортын татвараа долоо хоногийн өмнөх 88.2 ам.доллароос 86.9 болгож бууруулна гэж Хөдөө аж ахуйн яамнаас нь мэдээллээ. Арвайн экспортын татвар 72.3 ам.доллар хэвээр байх бол эрдэнэ шишийнх тонн тутамд 52.7 “ногоон”-оос 53.9 болж нэмэгдэх нь. Улаан буудай, меслиний (улаан буудай, хөх тарианы холимог) экспортын татварын хэмжээг нэг тонн нь 324.2, арвай, эрдэнэ шишийнх 262 ам.доллар байх аж. Эл тарифыг байршуулсан өдрөөс хойш ажлын гурав дахь өдрөөс эхлэн дагаж мөрдөх бөгөөд дараагийн татварын хувь хэмжээг хэрэглэж эхлэх хүртэл хүчинтэй байна. Тус улсын Хөдөө аж ахуйн яам үр тарианы экспортын “хөвөгч” татвар тооцох механизмыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 1-нээс туршиж, зургадугаар сарын 2-ноос хэрэгжүүлж эхэлжээ. Өнгөрсөн хоёрдугаар сарын 5-наас хойш зах зээлд оролцогчдын Москвагийн биржид байгуулсан гэрээний мэдээллийг үндэслэн ХААЯ нь нэг долоо хоногийн хугацаатай татварын хэмжээг тогтоосон аж.