АНУ-ын тусгай албаныхан Вашингтон, Нью-Йорк хотод халдлага гарч болзошгүй гэсэн мэдээлэл хүлээн авсан тухай АР мэдээллээ. 2001 оны есдүгээр сарын 11-нд болсон эмгэнэлт явдлаас хойш 10 жил өнгөрсөн ч энэ явдал дахин давтагдаж магадгүй хэмээн ажиглагчид онцолж буй. “Аль-Каида”-гийн террористууд Америкийн томоохон хотуудад халдлага зохион байгуулахаар төлөвлөж байна гэсэн мэдээллийн дагуу хэд хэдэн сэжигтнийг баривчилсан байна.
Цагаан ордон, Пентагоны төлөөлөгчид ирэх ням гаригт олон нийтийн газарт нэмэлт хамгаалалт гаргахыг муж, хотын Аюулгүйн албаныханд даалгаж, ард иргэдэд сэрэмжтэй байхыг сануулсан аж. Дашрамд хэлэхэд, “Time” сэтгүүл 2001 оны есдүгээр сарын 11-нээс хойш 10 жил болсныг тохиолдуулан тусгай дугаар гаргажээ. Тус сэтгүүлийн ерөнхий редактор Ричард Стенгел “Бид юуг туулж ирснийг хойч үедээ дуул гахыг хүссэн” гэж онцолжээ. Түүнээс гадна “The New York Times” сонин эмгэнэлт явдлыг нүдээр үзсэн, тэр үед ойр дотнынхноо алдсан 40 хүнтэй ярилцлага хийхээр бэлтгэж байгаа гэнэ.