Зөвлөлт социалист улс нь төр нийгмийн олон зүтгэлтний хувьд сэтгэлийг татахын зэрэгцээ амь насанд нь ч аюул учруулж болох газар байв. Ялангуяа дэлхийн II дайнаас өмнө тэнд айлчилж ирсэн гадаадын томоохон зочид эргэж гэртээ эсэн мэнд очих эсэхээ мэдэхгүй байсан тохиолдол цөөнгүй байжээ. Хэн нэг нь учир битүүлэг байдалд амиа алдах, эсвэл зүгээр л нас барчих, яагаад ч юм бэ олны нүднээс далд орчихно. “Их хядлагын” гэгддэг жилүүдэд бол өндөр албан тушаалтантай ч төдийлэн ёсорхоод бай даггүй байсан гэдэг. “Би маш түвэгтэй үүрэг гүйцэтгэж явснаа хэлэх нь зүйтэй байх. 1939 онд Латвийн ГЯЯ-ны сайдыг ирэхэд манайтай нэгдэх тухай баримт бичигт гарын үсэг зурахгүй бол та буцаж гарахгүй шүү гэж хэлсэн юм. Түүнийг явуулахгүй байхыг чекистүүддээ ч тушаасан байжээ. Бас Эстонийн Цэргийн яамны сайдыг ирэхэд би мөн ингэж хэлсэн” гэж ЗХУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, Гадаад хэргийн сайдаар олон жил ажилласан Вячеслав Молотов өнгөрсөн зууны далаад оны эхээр нэгэнтээ дурсан ярьсан байдаг.
Тэгэхдээ Молотовын хэлсэн үг дэмий нэг заналхийлэл байсан гэж уншигчид бодвол эндүүрэл болно. Зөвлөлтийн түүхчдийн хэлснээр бол дайнаас хойших жилүүдэд улс орнуудад “ардын ардчилал” тогтож байлаа. Орон бүрт янз бүр байсан нь мэдээж, Хэрэв ЗХУ-ын гадаад бодлогоос гажихгүй байвал улс орон нь юу болохыг, Сталиныг сайн мэддэгийн хувьд Югославын удирдагч Иосиф Броз Тито төсөөлж байв. Тэгээд дайнаас хойш нэг их удалгүй “чиглэл хандлагаа өөрчилжээ”. Титогийн нөлөөнд Болгарын улстөрчид, үүний дотор Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Болгарын төрийн тэргүүн Георгий Димитров ч орсон байна. Тэрбээр 1948 оны арванхоёрдугаар сараас Болгарын КН-ыг тэргүүлэх болсон бөгөөд үүнээс дөрвөн сарын дараа эмчлүүлэхээр ЗХУ-д очжээ.
Димитров чихрийн шижин өвчтэй байж. Энэ бол удаан явцтай, хэцүү өвчин. 1935 онд нээгдсэн, Зөвлөлтдөө л оношлогоо, эмчилгээний маш сайн баазтай “Барвиха” гэдэг эмчилгээ, сувилгааны тусгай эмнэлэгт Димитровыг хэвтүүлсэн аж. Ашигтай, хэрэгтэй хүнийг бол энэ эмнэлгийнхэн “нөгөө ертөнцөөс” ч татаад гаргаад ирж чадна. Тухайлбал, домогт Долорес Ибарруриг үхлийн ирмэг дээр байхад нь тухайн үедээ хамгийн сүүлийн үеийн эм уулгаж байгаад босгож орхисон удаатай. Харин Георгий Димитровыг Болгар руу нь амьд буцаах учиргүй байж. Түүнийг хоёр сар гаруй эмчилсэн ч 1949 оны долдугаар сарын 2-ны 09.35 цагт амьсгал хураав. Үхсэн нөхцөл байдал нь нэлээд хачирхалтай.
Болгарын эмч нарыг удирдагчийнх нь цогцсонд ойртуулаагүй төдийгүй Лениний шарилыг занданшуулсан нөгөө Борис Збарский богино хугацаанд занданшуулж орхисон гэдэг. Ямар нэг дүгнэлт хийхээс ч түдгэлзье, гэхдээ занданшуулах юм уу, хайлуулна гэдэг нь тэр цагт өөд болсон хүний биед байгаа хордуулах бодисын ул мөрийг арилгах үндсэн арга байсныг хэлэхээс аргагүй. Оршуулах ёслолыг дээд зэрэглэлээр үйлджээ. Димитровын шарилыг ачсан галт тэрэг ЗХУ-ын нутгаар яван Румынд очоод хүн ам олноор суурьшсан газруудад гашуудлын цуглаан хийж байлаа. Энэ үед Зөвлөлтийн барилгачдын оролцоотойгоор Софи хотод бунхан босгож байжээ. 1990-ээд оны эхээр энэ бунхныг Болгарын ардчилагчид хэд хэдэн удаа дэлбэлсэн юм. Сталин үхсэн ч түүний сүнс сүүдэр хамтран зүтгэж байсан хүмүүст нь амар заяа үзүүлэхгүй байсан гэлтэй. Чехословакийн Ерөнхийлөгч хоёр улсын тэргүүнүүдийн байрласан газруудын хооронд 12 өдөр нааш цааш холхилоо.
Эцэст нь эвлэршгүй дайснууд эрхбиш зөөлөрч хоёулхнаа оройн зоог хамт барьж, Ташкентын тунхаглал гэдэг баримт бичигт гарын үсэг зурав. Энэ ажиллагаанд хэлмэрчээр оролцсон Виктор Сухоревын дурдсанаар Шастри нь дайллагаас эхлээд гарчээ. Пакистаны Ерөнхийлөгч үлдээд хүлээн авалтыг үргэлжлүүлэхийг Косыгиноос хүсэж “Ноён Ерөнхий сайд аа, миний байрласан газар эндээс тун холгүй, та манай өрөөгөөр орж унтахын өмнө виски тат вал ямар вэ? Надад … бий” гэжээ. Дарга нар 20 минут орчим сууж виски уугаад салжээ. Хэдэн цагийн дараа Сухоревыг утасны дуу сэрээж, “Виктор минь бушуухан босоорой. Шастригийн бие муудлаа” гэх нь тэр. Шастригийн байр руу Косыгин яаравчлан явахад хэлмэрч дагалдав. “Биднийг Шастригийн унтаж байсан өрөө рүү даруй оруулахад түргэн түргэн амьсгалах чимээ сонсогдож байв.
Настай хүмүүс олон давхар өөд мацахдаа л нэг тэгж амьсгааддаг даа. Өрөөний голд шалан дээр Шастри хэвтэж байлаа, хажууд нь э м ч нар… Энэ үед Энэтхэгийн Ерөнхий сайд үнэн хэрэг дээрээ өөд болчихсон, хиймэл амьсгаатай л байв. Түүний хувийн зарцын ярьснаас үзвэл Ерөнхий сайдын бие зүгээр байжээ. Унтахын өмнө цай уусан байна. Тэгснээ гэнэт хинди хэлээр “Ээж ээ, ээж ээ” гэснээ унаад өгчээ. Шастри 61 настайдаа ийн өөд болов. …Гэхдээ ЗХУ-ын Эрүүлийг хамгаалах яамны IV газрын хийдэг эмчилгээ ихэнх тохиолдолд муугүй үр дүнтэй болдог байсан юм. Аргентиний КН-ын удирдагч Витто рио Кодовилья 1967 онд Октябрийн хувьсгалын 50 жилийн ойд оролцохоор ирэхдээ мэдрэлийн нэлээд хүнд өвчтэй байв. Баярын арга хэмжээнд ч оролцож чадсангүй. Гэсэн ч Кремлийн эмч нар түүнийг хөл дээр нь босгож чадсан бөгөөд үүнээс хойш гурван жил амьдарсан юм. БНАГУын Засгийн газрын тэргүүн агсан Вильгельм Пикийн хүнд өвчнийг Зөвлөлтийн эмч нар анагааж чадсан билээ.
Америкийн КН-ын тэргүүн Гэс Холл ч Орост нэг бус удаа Клемент Готвальд ид насандаа (56) генералиссимусийг оршуу лах ажиллагаанд оролцож байхдаа хатгалгаа туссан аж. Москвад үлдэхийг эмч нар зөвлөсөн ч тэрбээр Прага руугаа буцаж очоод эмнэлэгт хэвтжээ. Готвальд 1953 оны гуравдугаар сарын 14-нд нас барав. Түүний цогцсыг мөн л яаравчлан занданшуулаад тусгай бунханд оршууллаа. Иосиф Виссарионовичийн “сүнс” гурван жилийн дараа Польшийн Ерөнхийлөгчийг “сонгож” авав. Польшийн Ажилчны нэгдсэн намын тэргүүн “Польшийн Сталин” гэгддэг байсан Болеслав Берут 1956 оны хоёрдугаар сард ЗХУКН-ын XX их хурлын төлөөлөгчөөр Москвад ирсэн байна.
Хоёрдугаар сарын 25- нд буюу “Сталиныг тахин шүтэж байсан хийгээд түүний уршигт үр дагаврын тухай” Хрущевийн тавьсан илтгэлийг сонссоны дараа Польшийн төлөөлөгчдийн тэргүүний бие муудсан аж. Ер нь энэ өдөр их хурлын олон төлөөлөгч, зочдод эмнэлгийнхэн тусламж үзүүлэх шаардлага гарсан байна. Энэ удаад Готвальдад тохиолдсоноос ялгаатай нь Зөвлөлтийн эмч нар түүнийг эмчлэх гэж сэтгэл гаргажээ. Гэвч энэ чармайлт талаар болж 63 настай Берут гуравдугаар сарын 12-нд насан эцэслэв. Албан ёсоор мэдээлснээр бол зүрх нь хаагдсан аж. Гэтэл Берутийг Москвад хордуулсан гэж польшууд үзээд байлаа. Үүний шалтгаан нь “дулааралд” чиглэсэн бодлогоос нь болж.
Тэрбээр Хрущевтай байр суурь зөрөлдөж, хэтэрхий эрс шулуун хандаж байжээ. Хрущев хожим нь энэ тухайд “XX их хурлын үед Польшийн Ажилчны нэгдсэн намын нэгдүгээр нарийн бичгийн дарга Болеслав Берут нас барсан. Үүний дараа эмх замбараагүй байдал дэгдсэн” хэмээн дурсамждаа товчхон өгүүлсэн байдаг. 60-аад онд социалист орнуу дын удирдагчид төдийгүй Варшавын гэрээнд ч, ЭЗХТЗ-д ч ямар нэг хамааралгүй улсын нам, төрийн зүтгэлтнүүд Зөвлөлтийн нутаг дэвсгэр дээр амиа алдсан юм. Зүүн Германд үйлдвэрлэсэн Зөвлөлтийн “Литва” нэртэй хөлөг онгоцыг Марсель-ЯлтаСочи гэсэн чиглэлээр аялж явахад нь 1964 оны долдугаар сарын 11-нд Францын КНын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн даргын албаа дөнгөж өгөөд байсан Морис Торез нас барав.
Тэрбээр тийм ч эрүүл хүн байгаагүй бөгөөд эмчлүүлэхээр ЗХУ-д байсхийгээд очдог байв. Тэгэхдээ Ялтад амрахаар явж байх замдаа нас барахад хачирхалтай юм тохиолдсон нь түүний зүрх болоод тархины цусан хангамж нэгэн зэрэг тасалдсан гэдэг. Ийм явдал тун ховор байдаг юм гэнэ билээ. Үүнээс нэг сарын дараа Италийн КН-ын үндэсний нарийн бичгийн дарга, Засгийн газрын Ерөнхий сайдын орлогч Пальмиро Тольятти Крымд гэнэт нас эцэслэв. Түүнийг “амрааж, сувилуулахаар” урьсан ч тэрбээр өөр зорилготой ирсэн байлаа. Хрущевтай уулзаж олон улсын хийгээд нам хоорондын харилцааны чухал асуудал ярилцахаар Тольятти 1964 оны наймдугаар сарын 11-нд Москвад иржээ. Гэтэл ЗХУКН, Зөвлөлтийн Засгийн газрын тэргүүн энэ үед улс орноороо явж байж.
Төв Хорооны гадаад харлцааны асуудлыг хариуцаж байсан, Коминтеринд хамт ажиллаж байсны хувьд Тольятти ч мэдэх Борис Пономарев түүнийг Крымд очихыг зөвлөсөн төдийгүй тэнд Хрущевтой уулзуулахаар амлажээ. Ялтад ирмэгцээ Тольятти Зөвлөлтийн удирдагчтай хийх уулзалтад зориулж бэлтгэсэн зүйл дотроо “Социалист орнуудад (ЗХУ-д ч гэсэн )бүх юм сайн сайхан байгаа юм шиг ярих нь буруу” гэж бичсэн байв. Цааш нь коммунистуудын алдаа онооны тухай, Сталиныг тахин шүтэж байсан талаар олон түмэнд буруу тайлбарласан тухай өгүүлсэн байлаа. Өрнөд Европын томоохон КН-ын тэрг үүн коммунист хөдөлгөөнд нэг биш, хэд хэдэн төв байж болох үзэл санааг дэвшүүлсэн нь ЗХУ-ын удирдагчдын санаанд нийцсэнгүй. Тэгээд дээд хэмжээний уул залтыг хойшлуулж, 71 настай Тольяттиг Крымээр зугаалуулж, хэдийнэ түүний мэдэх болсон түүх дурсгалын газруудтай танилцуулаад байв. Хүмүүсийн өмнө гарч үг хэлэх боломж олгосон газар нь пионерийн “Артек” зуслан боллоо. 1964 оны наймдугаар сарын 13-нд хувцасныхаа бүх товчийг товчилж, зангиагаа нямбай гэгч зүүсэн Тольятти хүүхэд, багш нарын өмнө гарлаа. Тэгээд цааш юу болсон тухайд тэр үед Улсыг аюулаас хамгаалах хорооноос Крымийг хариуцаж байсан генерал Сергей Королев “Тэр барьж байсан цагаа гэнэт унагачихав.
Тэр дороо ухаан алдаад ойчжээ. Түүнийг Артекийн эмнэлэгт хүргэв. Болсон явдлын талаар би IV газрын удирдлагад илтгээд Артек руу явлаа. Тольятти ухаан ороогүй байв. Маргааш нь Эрүүлийг хамгаалах яамны дэргэдэх IV газрын дарга Марков Москвагаас нисэж ирэв…” хэмээн дурссан байда. Өөр олон эмч, түүний дотор Италиас ч эмч нар ирж. Тольяттигийн эхнэр ч охинтойгоо ирсэн байна. Италийн Ерөнхий сайдын олгосон цэргийн нисдэг онгоц хэд хэдэн удаа хүмүүсийг зөөж, Италийн КН-ын Төв Хорооны гишүүд ч ирж. Долоо хоногийн дараа Никита Хрущев ирлээ. Гэвч Королев түүнд “Тольятти амьсгал хураасан” гэж хэлэхээс аргагүй болсон байлаа. Тольяттигийн шарилыг Италид аваачиж оршуулах ажиллагаанд ЗХУКН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Леонид Брежнев оролцсон юм. Энэ хүн сар хагасын дараа Хрущевийг огцруулж, Намын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга болсныг бид мэднэ.
ЗХУ-ын зуучилснаар Энэтхэг, Пакистаны тэргүүн нар 1966 оны нэгдүгээр сард Ташкент хотноо уулзав. Эдгээр ор ны харилцаа хурцадсаар дайнд хүрэхэд тулаад байсан болохоор уг уулзалт улс төрийн чухал ач холбогдолтой арга хэмжээ байлаа. Гэтэл Энэтхэгийн Ерөнхий сайд Бахадур Шастри Пакистаны Ерөнхийлөгч фельдмаршал Айюб Хантай уулзахаас татгалзав. ЗХУ-ын Засгийн газрын тэргүүн Алексей Косыгин, Батлан хамгаалахын болон Гадаад хэргийн сайд Роднон Мариновский, Андрей Громыко нар дайсагнасан эмчлүүлж байв. Тэрбээр 90 жил амьдарсан. Гэсэн ч Зөвлөлтийн эмч нар, ялангуяа улстөрчид эмчилгээ дандаа үр дүнтэй байж болохгүй гэж үздэг байв. Тиймээс зарим үед хүнд өвчтэй жирийн иргэдийн адилаар хандаж, эмнэлгээс гаргаж, үхэх өдрөө гэртээ хүлээж байхад хүргэдэг байжээ. Ийм баримт Алжирын Ерөнхийлөгч Хуари Бумедьен юм. Түүнийг хүлээн авч Мичуриний өргөн чөлөөнд байдаг эмнэлэгт эмчлэхийг Алексей Косыгин IV газрын дарга Е в г е н и й Чазовт тушаав.
Дашрамд хэлэхэд, Косыгин хоёр жилийн дараа тэнд нас э ц э с л э с э н би лээ. Алжирын Ерөнхийлөгчийн тухай бүх мэдээллийг эхнээс нь ихэд нууцлав. Тэглээ ч 53 настай эрүүл эр Москвад ирээд хоёр сарын дараа ихээхэн дор орсон өвчтэй өвгөн болоод Алжир руу буцсан гэсэн сэтгэгдэл үлдээсэн юм. Ямар ч байсан дэлхий дахины олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд эмч нарын тавьсан вирусийн халдварт өвчин гэсэн оношт эргэлзсэн гэсэн. Бумедьен 1978 оны арванхоёрдугаар сарын 27-нд амьсгал хураав. Өвчтөнийг цагийг нь олж гэр рүү нь буцаагаагүй тохиолдол бас бий. Анголын анхны Ерөнхийлөгч, ТПЛО намын тэргүүн “нөхөр Агостиньо Нето” хавдраа авахуулахаар Москвад ирэв. Түүний бие муудсаар байсан тул эх орон руу нь буцаах талаар ярилцаж эхэлсэн ч шийдвэр гаргаж амжаагүй байтал 1979 оны есдүгээр сарын 10-нд нас барав. …1949-1979 онд Зөвлөлтийн нутаг дээр гадаадын коммунист, ажилчны намын ерөнхий нарийн бичгийн дарга, томоохон зүтгэлтэн, янз бүрийн орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар гээд 10 хүн ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.
Р.ЖАРГАЛАНТ