Украины байдалтай холбоотойгоор улаан буудайн ханш сүүлийн 14 жилийн хугацаанд дэлхийн хамгийн өндөр үнэд хүрч, нэг кг нь 33 цент давжээ. Мөн тэжээлийн эрдэнэ шиш, шар буурцгийн үнэ ч дээд үзүүлэлтэд хүрсэн гэж хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдийн “Coldiretti” холбооноос мэдэгдэв. Дэлхийн улаан буудайн худалдааны бараг гуравны нэг, түүнчлэн тэжээлийн эрдэнэ шишийн 19, наранцэцгийн тосны экспортын 80 хувийг Оросын хамт нийлүүлдэг Украины Хар тэнгисийн боомтуудаас арилжааны нийлүүлэлтг зогссоны улмаас улаан буудай болон хөдөө аж ахуйн бусад бүтээгдэхүүний үнэ өсжээ. Тус холбооноос онцолж буйгаар өнөөгийн нөхцөл нь өндөр хөгжилтэй орнуудад инфляцыг хөөрөгдөж, ядуу буурай орнуудын улс төрийн тогтвортой байдалд заналхийлж байна. Учир нь Хойд Африкаас эхлэн олон улсыг хамарсан “Талхны бослого”-ын жилүүдийнхтэй улаан буудайн үнэ ижил түвшинд хүрчээ.
Өмнө нь Дэлхийн хүнсний хөтөлбөрийн тэргүүн Дэвид Бисли Украинд болж буй үйл явдлыг гамшгийн дээд цэгт хүрлээ гээд, Ойрхи Дорнодод нийлүүлдэг улаан буудай, үр тарианы тал хувь нь Украин, Оросоос ирдгийг онцлон тэмдэглэсэн юм.