Лондоны хөлбөмбөгийн “Челси” багийн эзэн Роман Абрамович клубээ худалдаж, орлогоо Украинд явуулж буй цэргийн ажиллагаанд нэрвэгдэгсдэд туслах санд хандивлахаар шийджээ. “Би хэзээд клубийнхээ эрх ашгийг үндэс болгосон шийдвэр гаргадаг. Өнөөгийн нөхцөлд клубээ худалдах нь зөв сонголт гэж бодож байна. Энэ нь клубийн хөгжөөн дэмжигчид, ажилтнууд, ивээн тэтгэгчид, түншүүдэд дээр байх. Ингэж “Челси”-гээс хагацах нь миний хувьд маш хэцүү шийдвэр байлаа” гэж Р.Абрамович хэлсэн байна.
Тэрбээр 2003 онд “Челси”-г 140 сая фунт стерлингээр (тухайн үеийн ханшаар 233 сая орчим ам.доллар) худалдаж авсан бөгөөд өмнөх эзэн нь Английн иргэн Кен Бейтс юм. Р.Абрамовичийн үед тус клуб Английн таван удаагийн аварга болж, цомыг нь таван удаа хүртэн, гурван удаа лигийн цомын эзэн, хоёр удаа үндэсний супер цомын эзэн, хоёр удаа Аваргуудын лиг (2012, 2021) болон Европын лигийн (2013, 2019) аварга болжээ. 2021 онд Аваргуудын лигийн супер цом, клубүүдийн дэлхийн аварга болсон байна.