АНУ-ын Нью-Мексико мужид баригдаж буй анхны сансрын хувийн буудал 18 сарын дараа нээлтээ хийнэ хэмээн “Daily Mail” мэдээллээ. 70 ам км талбай бүхий “Америка” сансрын буудлын барилгын ажлын 90 хувь дууссан аж. Одоо нислэгийн талбай, сансрын хөлгүүдийг хөөргөх, хүлээн авах төв, терминалын дотоод заслыг хийх үлдээд байгаа гэнэ.
Ирэх оны сүүлчээр барилгын ажил дуусна хэмээн төслийн ажилтнууд мэдэгдсэн байна. Дэд бүтэц хөгжөөгүй элсэн цөлийн дунд шинэ боломжийг нээсэндээ их баяртай байна хэмээн сансрын буудлын гүйцэтгэх захирал Кристин Андерсон хэлжээ.
Их Британийн иргэн Ричард Брэнсоны “Virgin Galactic” компанийн барьж буй энэ буудлаас “WhiteKnight- Two” хөлгөөр жуулчдыг сансарт аялуулахаар төлөвлөж байна.
Х.ОД