Дэлхийд хамгийн уртад тооцогдож буй давстай усны матрыг Филиппинд барьсан талаар “National geographic” мэдээлжээ. Гурван долоо хоног хөөцөлдсөний үр дүнд Филиппиний Бунаван тосгоны ойролцоох Консюүло хэмээх газраас 6.4 метр урт матрыг өнгөрсөн ням гаригт барьсан байна.
1075 кг жинтэй энэ аварга амьтан барих үеэр хүмүүс рүү дайрсан гэнэ. Зэрлэг амьтныг хамгаалах холбооныхон урьд өмнө харагдаж, баригдаж байгаагүй хамгийн том матар гэдгийг нь батлахаар ажиллаж байгаа аж. Матар судлаач, биологич Аллен Вүдвардын хэлснээр 5.5 метрээс урт матар өмнө нь хэзээ ч баригдаж байгаагүй гэнэ.
Гиннесийн номд бичигдсэн дэлхийн хамгийн том матар 5.48 м урттай бөгөөд Австралиас барьж байжээ.
Б.НОРОВ