Өмнөд Солонгосын иргэд долоо хоногийн дараа шинэ удирдагчаа сонгоно. Санал хураалтаар либералууд дахин таван жил засгийн эрхэд үлдэх үү, эсвэл консерваторуудын итгэл найдвар биелэх үү гэдгийг тодорхойлох юм.
Эрх баригч Ардчилсан намаас нэр дэвшигч И Жэ Мён гол сөрөг нам болох “Ардын хүч”-нээс нэр дэвшсэн Юн Сок Ёльтой өрсөлдөж байна. Дэмжигчдийн саналын бага зөрүүтэй яваа тэд улсынхаа эдийн засгийн байдлыг сайжруулж, аюулгүй байдлыг хангахаа амлаж байна. Төв үзэлтнүүдийн Ардын намыг төлөөлж буй Ан Чоль Су сонгуулийн өрсөлдөөний явцад нам нь “Ардын хүч”-тэй нэгдэхийг мэдэгдсэн ч хэлэлцээ үр дүнд хүрээгүй гэнэ.
Сонгуулийн өмнөх мэтгэлцээнүүд коронавирусийн цар тахлын асуудалд гол анхаарлаа хандуулсан. Баян, хоосны ялгаа ихэссэн нь мөн кампанит ажлын үеэр хөндсөн гол асуудлын нэг байв. Үл хөдлөх хөрөнгийн үнэ огцом өссөн нөхцөлд илүү хямд орон сууцаар хангахаа гол нэр дэвшигчид амлаж байна. Умард Солонгосын асуудлаар нэр дэвшигчид хоёр хуваагджээ. Ардчилсан нам шинэ дипломат хүчин чармайлт гаргахаа амлаж байгаа бол сөрөг хүчний гол нам илүү хатуу байр суурь баримтлах гэнэ. Сонгууль энэ сарын 9-нд болно.