Буркина-Фасогийн цэргийн босогчдын удирдагч Пол-Анри Сандаого Дамиба улсдаа 36 сарын шилжилтийн үе зарласнаа мэдэгдсэнийг “France 24” телевиз уламжлав. Түүний баталсан баримт бичигт зааснаар Дамиба өөрөө болон шилжилтийн Засгийн газрын 25 гишүүний хэн нь ч сонгуульд оролцохгүй. Өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд босогчид Буркина-Фасогийн эрх мэдлийг эх орончдын хөдөлгөөний нэрийн өмнөөс гартаа авсан юм. Тус хөдөлгөөний удирдагч 41 настай, дэд хурандаа Пол-Анри Сандаого Дамиба. Эрх мэдлийг нь булаан авснаар Ерөнхийлөгч Рок Марк Каборе албан тушаалаасаас огцорч, Сайд нарын танхим нь таржээ. Өнгөрсөн сарын 16-нд Пол-Анри Сандаого Дамиба Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн байна.