Их Британийн иргэн Фаужа Сингха 100 насандаа марафон гүйлтийн тэмцээнд орж Гиннесийн дээд амжилтын номд бичигдсэн байна. Тэрбээр багаасаа л спортоор хичээллэдэг байсан ч 89 нас хүрсэн хойноо холын зайн гүйлтийн тэмцээнүүдэд оролцож эхэлжээ. Өдөр бүр дасгал сургуулилалт хийж, зөв хооллож байсан нь эрч хүчээ хадгалахад нөлөөлсөн хэмээн Фаужа Сингха ярьдаг гэнэ. 2012 онд болох Эдинбургийн марафонд оролцохоор бүртгүүлсэн тэрбээр өмнө нь Лондон, Торонто, Нью-Йоркт болсон гүйлтийн тэмцээнүүдэд амжилттай оролцож байжээ.