Ливийн Жамахирийн удирдагч М.Каддафийн хүү Сайф аль-Ислам Израилийн эрх баригчдад хамтран ажиллах хүсэлт тавьсан тухай “The Jerusalem Post” сонинд мэдээллээ. Сайф аль-Ислам Ливид болж буй явдлын талаар НАТО, Европын холбоотой хэлэлцээр хийхийг Израилиас хүсэж, хариуд нь ХАМАС бүлэглэлийнхэнд барьцаа лагдсан түрүүч Гилад Шалитыг суллуулах талаар арга хэмжээ авах санал тавьжээ.
Сайф альИслам ХАМАС бүлэглэлийнхэнтэй тохиролцож барьцаанд байгаа израиль цэргүүдийг суллуулж чадна хэмээн үзэж байгаа аж. Израилийн эрх баригчид энэ талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Үүний зэрэгцээ М.Каддафи Нигер рүү алт, их хэмжээний мөнгийг машинаар зөөж байна хэмээн Шилжилтийн үндэсний зөвлөл мэдэгджээ. М.Каддафи Сахарт амьдардаг хүмүүсийг хөлсөлж эд хөрөнгөө зөөлгөж байна хэмээн тэд үзэж байгаа юм.
Өнгөрсөн мягмар гаригийн шөнө алт ачсан машинууд Нигер, Ливийн хилээр нэвтэрсэн хэ мээн босогчид мэдэгдэж байгаа аж. Харин М.Кад дафи хаана нуугдаж байгаа нь одоо хүртэл тодорхойгүй байна. Өнгөрсөн долоо хоногт босогчид М.Каддафийн хаана байгааг мэдсэн, удахгүй түүнийг баривчилна хэмээсэн байна.
Х.ЧИМЭГ