Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар 255 хүн авчээ. Тодруулбал, нийслэлд 127, орон нутагт 128 тохиолдол бүртгэгдлээ. Харин зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 2235 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 7021 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж буй.
Мөн халдвар авсан хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-574
- Хүндэвтэр-1435
- Хүнд-195
- Нэн хүнд-31