Японы нийслэлд ирэх дөрөвдүгээр сард сүүний банк нээх аж. Ийм банк 1500 граммаас бага жинтэй төрсөн, эх нь хөхөөр хооллох боломжгүй хүүхдэд сүү өгдөг. Токиогийн нэг эмнэлэгт ажилладаг ийм сүүний банк цар тахлын улмаас хаагдсан байжээ. Тус хотод одоогоор сүүний нэг л банк байдаг бөгөөд хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг томоохон компани ажиллуулдаг гэнэ.
Японы сангийн тусламжаар байгуулсан тус сангаас нээх банканд хандивын 5.5 мянган литр сүү хадгалах боломжтой гэнэ. Сёва их сургуулийн Анагаах ухааны сургуулийн профессор Мизүно Кацүми эхийн сүүний банкуудын холбоог тэргүүлдэг аж.