Европын нуур, гол мөрөн, эрэг орчмын ус хортой хольц агуулдаг. Испанид эдийн засгийн үйл ажиллагаанаас үүдэлтэй бохирдол байгаль орчин болон хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Тухайлбал, тус улсын Самора мужийн цоргоны усны бохирдлын түвшин хамгийн өндөр гэнэ. ДЭМБ-ын мэдээлснээр ундны усан дахь нитратын аюулгүй агууламж нэг литрт 50 мг байдаг аж. Гэтэл тус мужид эл үзүүлэлт 60 орчим болжээ. Үүний улмаас үр зулбах, ургийн гажиг, хорт хавдар үүсэхийг “Greenpeace” төслийн зохицуулагч Эмилия Роман мэдээлжээ. Испанийн гахайн махны үйлдвэрлэл хөгжсөн зарим бүс нутагт гүний усан дахь нитрат байвал зохих хэмжээнээс дөрөв дахин их байна. Албан ёсны мэдээллээр тус улсын гүний усны 23, гадаргын усны 22 хувь нь нитратаар бохирдсон гэнэ.