Улсын хэмжээнд шүлхий өвчнөөр 317,433 мал өвчилсөн гэж бүртгэгдсэнээс 247,408 малын шинж тэмдэг арилсан байна. Одоогийн байдлаар нийт 43,011 мал тусгаарлалтад байгаа талаар Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ.
Тусгаарлалтад байгаа малын 50 нь тэмээ, 9,981 нь үхэр бол 22,494 нь хонь, 10,486 нь ямаа байна. Одоогоор Говьсүмбэр, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон зэрэг аймгуудад шүлхий өвчин бүртгэгдээгүй.
Харин бусад аймгуудад 1-16 хүртэлх суманд шүлхий өвчин бүртгэгдсэн байна. Тухайлбал, Хөвсгөл аймгийн 16, Архангай аймгийн 13 суманд өвчлөл бүртгэгдсэн бол Хэнтий болон Төв аймгийн нэг суманд шүлхий өвчин бүртгэгдсэн байна.
Иймд малчид мал олноор өвчилж, хорогдсон тохиолдолд мал эмнэлгийн байгууллагад 12 цагийн дотор яаралтай мэдэгдэж, малын өвчнийг эрт илрүүлж, өвчний халдвар тархахаас сэргийлэхийг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө.