ОХУ-ын Пермийн хязгаарт орших Болгарын тосгоны ойролцоо сургуулилалт хийж байсан “МиГ- 31” сөнөөгч онгоц осолдсон тухай “РИА Новости” мэдээлжээ. Онгоцны хоёр нисгэгч амь үрэгдсэн байна. Нисгэгчид алдаа гаргасан байж магадгүй хэмээн холбогдох албаныхан үзэж байгаа аж. Харин “Онгоц өндөрт хөөрснийхөө дараа үүлний цаагуур орж харагдахгүй болсон. Нислэгийн үед онгоц эвдэрсэн ч байж болох юм” хэмээн тус улсын Батлан хамгаалах яамныхан мэдэгдсэн байна.