Сталины өлсгөлөнгийн золиос болсон хүмүүсийн дурсгалд зориулсан хөшөөг Америкийн нийслэлд босгох гэж байгаа. Ийм зөвшөөрлийг АНУ-ын Конгресс Украины Сайд нарын танхимд өгчээ. Энэ хөшөөг 500 мянган долларын хөрөнгөөр босгох юм. Энэ арга хэмжээг ах дүү хоёр ард түмний хооронд зориудаар дайсагналцал бий болгоход чиглэсэн зүйл төдийгүй ард түмний өмнө үйлдсэн гэмт хэргээ нуух гэсэн Америкийн эрх баригчдын оролдлого гэж түүхийн шинжлэх ухааны доктор, академич Андрей Гончаров үзэж байна.
-1930-1932 онд Америкт болсон өлсгөлөнгийн тухай сонирхолтой сэдвээр та санал бодлоо хуваалцах гэсний учир шалтгаан нь юу вэ?
-Хүн ардаа хүйс тэмтэрсэн гэсэн нэрийг ЗХУ-д зүүх гэж Америкийн үзэл сурталчид хичээгээд байдаг нь миний зэвүүг хүргэсээр ирсэн юм. Америкийн хатгалгаар Украины өнгөт хувьсгалыг өдөөгчид өлсгөлөнгийн тухай улигт үг яриаг ам өрсөлдөн өрнүүлснийг санаж байгаа биз дээ. Зөвлөлт орноосоо урвасан Михаил Горбачев Америкийн хайр хишигт бялуурснаас Украины хүн амын дөрөвний нэгийг ЗХУ урьдаас төлөвл өж аймаглан устгасан гэсэн дүгнэлтийг АНУ-ын Конгресс 1988 онд хийсэн шүү дээ. Ургац авч чадаагүйн улмаас хүмүүс олноор өлбөрч үхсэн юм биш гэж олон түмэндээ итгүүлж эхэлсэн. Гүтгэлгийн энэ бохир сурталчилгаандаа оросууд “эрх чөлөөнд дуртай” украинчуудыг “үзэн яддаг”, Зөвлөлтийн ХАА, хамтралжуулах бодлогын алдаа, Зөвлөлт тогтолцоо “цусанд дуртай” гэх мэт муу муухай бүхнийг бидэн рүү чихэхийг эрмэлзэж байдаг.
1932-1933 онд Украинд тохиолдсон өлсгөлөнгийн талаар Америкийн Төлөөлөгчдийн танхимаас 2003 онд гаргасан тогтоолд түүнийг алан хядах, олноор нь устгах ажиллагаа байсан хэмээн дурдсан байдаг. Украины Ерөнхийлөгч байсан Виктор Ющенко ч энэ сэдвийг баяртай гэгч нь шүүрэн авч захиалгат судалгаа, элдэв бага хурал хийх, хөшөө босгох зэрэг баахан ажил ундруулсан. Энэ бүхэн найрсаг ард түмнүүдийн хооронд яс хаях ганцхан л зорилготой байсан. Тэгж ярих юм бол Америкт яг тэр жилүүдэд айхтар өлсгөл өн болж олон хүн үхсэн бодит түүх бий. Тэд харин энэ тухай ер дуугардаггүй юм.
-Их сонин юмны сэжүүр гарч ирж байх чинь...
-20-иод оны эцсээр Их доройтолд байсныг бид мэднэ. Тэгэхэд Америкт хөдөлмөрийн чадвартай гурван хүний нэг нь ажилгүй байсан. Бас гуравны нэг нь хагас ажилтай байв. Америкийн Хөдөлмөрийн холбооны баримтаас үзвэл 1932 онд нийт ажилчдын ердөө 10 хувь нь л бүрэн ажилтай, гэхдээ тэдний цалин маш бага байжээ. Сая сая хүн орон гэргүй байв. Америкт орон сууцны ихэнхийг нь зээлээр олгодог бөгөөд төлбөрийн чадваргүй айлаас сууцыг нь буцаагаад авчихдаг юм. Хямралын шалтгаан олон. Гол нь хязгааргүй ашиг олоход чиглэсэн үйлдвэрлэлийн системдээ байгаа юм. Цааш нь Америк орон ямагт дайн хийж хөлжсөөр ирсэн. Дэлхийн нэг, хоёрдугаар дайны дараа ч ийм л байв.
Хоёрдугаар дайнаар алтны нөөцөө арвижуулж чадсан ганц улс бол Америк. Дэлхийн алтны 70 хувийг эзэмших болсон. Зэвсэг болон өөр юухан хээхнээ зарж их мөнгө олсон. Эднийхээс махны нөөш, танк, нисэх онгоц, усан онгоц, зэвсэг аваад бид оронд нь алтаа өгч байлаа. Түүнийг сөхөж үзвэл АНУ ердөө бусдын нутаг дээр дайн өдөөж байж л хямралаас өндийсөн байдаг. Тэгээд дэлхий дахинд амгалан тайван болоод ирэхээр Америкийн эдийн засаг сулраад явчихна. Дэлхийн босоо ороолон л гэсэн үг. Тэгэхдээ одоо энэ тухай яриад яахав. 20-иод оны эцсээр Дэлхийн нэгдүгээр дайны уршгаар Америкаас зээл авсан Франц, Англи улсууд төлбөрөө хүлээсэн үүргийнхээ дагуу өгөхөөс татгалзаж байв. Энэ нь өнөө цагийн ханшаар 400 тэрбум доллар байлаа. Америкийн байдал хүндэрлээ. Үйлдвэрлэл нь огцом багасаж, харилцан хүлээх үүрэг, зээлийн тогтолцоо нь нуран унаж байв.
Хөдөөгийн хүн ам онцгой нэрвэгдсэн. Тэд газар хийгээд орон байраа дэнчинд тавиад үйлдвэрлэл явуулахаар зээл их авдаг байсан. Орост коммунистууд хоёр сая газрын эзнийг нутаг заан суулгасныг бүгд мэднэ. Тэгэхдээ тэдэнд газар өгсөн, ажилтай байлгасан шүү дээ. Харин зээлээ төлөөгүйн улмаас банкуудын шаардлагаас газраас нь хөөсөн Америкийн таван сая ферм эрхлэгчдийн талаар хүмүүс төдийлэн мэддэггүй. Америкийн Засгийн газар тэдэндээ газар ч, ажил ч өгөөгүй, нийгмийн ямар ч халамж үзүүлээгүй. Дээрэм тонуул газар авч олон сая хүн, тэдний дотор хүүхдээ тэвэрсэн эхчүүд ажил амьдрал хайн Америк даяар бэдэрч байлаа. Хамгийн чинээлэг хот гэгддэг Нью-Йоркт нь айхтар өлсгөлөн нүүрлэж, үнэгүй шөл ооччих гэсэн хүмүүс гудамжаар нэг дугаарлан зогсож байлаа. Тэд бол өчигдөрхөн дунд ангид багтаж байгсад. Хүмүүс сүүлдээ бослого тэмцэл өрнүүлж эхэлсэн.
1932 оны гуравдугаар сарын 7-нд Фордын ажилчид Оросын хувьсгалт маршийн аян дор Лениний хөрөг барин жагссан юм. Тэднийг цагдаа нар буудсанаас 23 хүн амиа алдсан. Авах ёстой мөнгөө шаардсан Дэлхийн I дайнд оролцогчдод зориулсан түр сууринг бут ниргэхээр 1932 оны долдугаар сард Америкийн Засгийн газар цэргээ илгээв. Үүний эцэст 967 хүн алагдсан гэдэг. Энэ үед хэдэн мянган хүн өдөр бүр өлсөж нас барж байв. Өлссөн дүрвэгсдэд зориулж Калифорнид бөөнөөр хорих газрууд барилаа. Тэн үүлчид хийгээд тэдний хань хамсаатанд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай заалтыг муж улсуудын эрх баригчид холбогдох хуульд оруулсан. 1932 оны арванхо ёрдугаар сард Чикаго хотноо өлөн зэлмүүн багш нар банк руу дайрч, Оклахамо, Миннеаполист өлссөн хүмүүс хүнсний дэлгүүрийг тонож байв. Хөрөнгийг нь дуудлагаар худалдахад хүрээд байсан ферм эрхлэгчид ч гартаа зэвсэг барьж үзэцгээсэн билээ.
Нэрт зохиолч Жон Стейнбек нэг романдаа чухам энэ аймшигт цаг үеийн тухай өгүүлсэн нь бий. Би нэг тоо баримт олсон юм. 1934- 1937 онд Америкт хотуудын ажилчин, албан хаагчдын хоолыг судалж үзсэн байдаг. Ингэхдээ ажилгүй болон долоо хоногт бүрэн бус ажилтай, түүнчлэн бага цалинтай хүмүүсийг орхигдуулсан аж. Өөрөөр хэлбэл судалгаанд Америкийн цууд гарсан “дунд ангийг” л хамруулсан байна. Энэ судалгаагаар бол 11 хувь сайн, 32 хувь нь боломжийн, 57 хувь нь муу хооллож байжээ. Тэгэхдээ нэг хүнд өдөрт 67 граммаас доошгүй уурагтай хүнс ногдож байвал “сайн” гэж үзсэн байна. Тэгвэл насанд хүрсэн ажилчин хүн өдөрт 100 гр уураг хэрэглэх физиологийн шаардлагатай юм. Гэтэл Америкт хүнс тэжээл дутагдалтай байсан юм биш. Томоохон корпорациуд үр тариа, махны үнийг өндөр байлгаж, хямралтай үед хэт ашиг олохын тулд хүнсний зүйлийг шатааж, далайд хаяж устгаж байсан. Тухайлбал, тэр жилүүдэд 6.5 сая гахай устгаж, 10 сая га талбайг үгүй хийсэн юм.
-Санаанд багтамгүй юм. Тэгвэл албан ёсны статистик юу “хэлж” байв?
-Статистикийн найдвартай тогтолцоо Америкт бүр XIX зууны эцэст бий болчихсон байсан юм. Гэтэл яг миний ярьсан зүйлийн талаар албан ёсны тодорхой тоо баримт байхгүй. 1932 онд Америкт хэчнээн хүүхэд төрсөн, хэчнээн хүн нас барсан талаарх тоо баримт бас байдаггүй. -Энэ чинь юу гэсэн үг вэ? -”Энэ онд статистик мэдээлэл гараагүй” гэж албан баримтад өгүүлсэн байна лээ. Ганцхан 1932 оны статистик мэдээлэл байхгүй байгаа нь гайхмаар. Манай судлаач Борис Борисовын олсон баримтаас үзвэл 1931-1940 онд буюу 10 жилийн хугацаанд АНУ найман сая 553 хүнээ алдсан юм билээ.
-Юунаас болсон юм бол?
-Хүн амын өсөлтийг тооцдог арга байдаг юм. Түүгээр тооцвол АНУ хүн амын талаарх урьдын бодлогоо баримталж байсан бол 1940 онд 141.856.000 хүнтэй байх ёстой байж. Гэтэл 131.409.000 хүнтэй байв. Америкийн түүхэнд их уналтын үед явсан хүн нь анх удаа ирснээсээ давж байсан аж.
-Улс орноо хямралаас гаргах Рузвельтийн алдарт бодлого юу болсон хэрэг вэ?
-Америкийн эдийн засаг Рузвельтийн Засгийн газраас авсан арга хэмжээнүүдийн үр дүнд биш, удалгүй дэгдсэн Дэлхийн II дайны “ачаар” хямралаас гарсан юм. ХХ зуунд өдөөгдсөн бүх дайны буруутныг хайгаад үзээрэй л дээ. Эдийн засгийн хямралаас гаргахаар авсан арга хэмжээн үүд нь айхтар харгис байсан. Юун зах зээлийн эдийн засаг манатай. Рузвельт болон Трумений Засгийн газруудад Дотоод яамны сайд байсан Гарольд Леклер Икес гэгч үл бүтэх нөхрийн удирдлагаар өлсгөлөн тэн үүлчид, дүрвэгсдэд зориулсан яг манай ГУЛАГ шиг олноор хорих газрууд бий болгосон юм. Тэнд хүн байх аргагүй хүнд нөхцөлд, элсэн цөлд, намаг дотор суваг шуудуу татаж, зам, гүүр барьсан. Ингэж ажилласан хүмүүс сард 30 доллар авдаг нэртэй ч 25-ыг нь байр, хоолныхоо төлбөрт өгчихдөг байсан юм билээ. Боол шиг хөдөлмөрл өөд сард тавхан доллар гар дээрээ тавьдаг байж. Эдгээр олноор хорих лагерьт 2.5 сая орчим хүн байсан гэж байгаа. Тэднийг ердөө хэрэн хэсэж явсных нь төлөө барьж аваад л капитализмын байгууламж руу илгээж байсан гээд бодоход Лаврентий Павлович Бериягийн талаар тэд элдэв юм ярихын хэрэг байна гэж үү.
-Саяын таны хэлдэг Икес чинь дайны үед япончуудыг Америкаас хөөж гаргах ажилд ихэд зүтгэл гаргаж, үүгээрээ бусдаас ялгарч байсан тэр нөхөр мөн үү?
-Мөн. Тэрбээр Америкт аж төрж байсан бүх япон хүнийг 72 цагийн дотор хөөхийг нь хөөж, заримыг нь Норвегийн цөлд байгуулсан хорих газар руу явуулсан юм. Хорин газарт олон арван мянган япон эцэж туйлдаж нас барсан. Америкийн ГУЛАГ гэж хэлж болох Нийгмийн хөдөлмөр эрхлэх газрыг есөн сая орчим америк хүн дамжсан байдаг. Энэ чинь манай ГУЛАГ-ийн “гараар орогсдоос” хоёр дахин олон гэсэн үг. Тэгэхлээр “америк мөрөөдөл” гэгчийг өлсөж үхсэн хүмүүсийн ясан дээр шоронд хууль бусаар хоригдогсдын гараар бий болсон эд гэхэд хилсдэхгүй болов уу. Дашрамд нэг баримт хэлэхэд, Зөвлөлтийн “Амторг” гэдэг фирм ЗХУ-д ажиллуулахаар мэргэжилтн үүд сонгож авах тухай зарлахад Америкаас 100 мянга гаруй хүн хүсэлтээ илэрхийлсэн байдаг юм.
Р.ЖАРГАЛАНТ