“Оюутан цэрэг” сургалтын бүртгэл өнөөдрөөс эхэллээ. Сургалтын бүртгэлийг энэ сарын 1-10 -ны өдрүүдэд “e-mongolia” системээр авах юм.
Тус хөтөлбөрт
- 18 нас хүрсэн, магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан байх
- Нэгдүгээр улирлын сурлагын голч дүн нь 2,8-аас дээш байх
- Эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийн түвшинг гол шалгуур болгох ажээ.
Цар тахалтай холбоотойгоор тус хөтөлбөр хоёр жил завсардсан. Үүнтэй холбоотойгоор 2 болон 3 дугаар курст суралцаж буй хүүхдүүд энэ жил хамрагдах боломжгүй юм байна.
Оюутан цэрэг сургалтад хамрагдсан хүүхэд дайчилгааны нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэгддэг ажээ.