Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол Японы эмнэлэгт 92 сая иений өртөг бүхий бүрэн тоноглосон автомашин болон шаардлагатай тоног төхөөрөмж бэлэглэв.
Ингэснээр Улаанбаатар хотдоо төдийгүй орон нутагт эмнэлгийн төрөлжсөн тусламж үйлчилгээг үзүүлэх боломж нэмэгдэж байна. Мөн эрүүл мэнд, боловсролын салбарт, нэн ялангуяа анагаахын эрдэмтэн, багш, судлаач, доктор профессор, эмч, сувилагч, эрүүл мэндийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэн бий болгоход энэ дэмжлэг нь үнэтэй хувь нэмэр болох юм.