Италийн төв хэсэгт орших Филеттино хэмээх жижиг хотынхон тусгаар тогтнохыг хүсэж буйгаа илэрхийлжээ. Төсвийн алдагдлаа багасгах зорилгоор авч буй арга хэмжээний дагуу хүн ам цөөтэй, жижиг хотуудыг хооронд нь нэгтгэх тухай шийдвэрийг Засгийн газар гаргасан билээ. Филеттино хотын 554 оршин суугч хөрш зэргэлдээ Тривитэй нэгдэхийг хүсэхгүй байгаа аж.
Ромоос 10 км орших Филеттиногийнхон эдийн засаг, үйлдвэрлэлээрээ том хотуудаас дутахгүй хэмээн үзэж байгаа юм. Манай хотод 7500 га талбайг хамарсан ой бий. Энэ нь Ромын үйлдвэрүүдийн утааг шингээдэг. Түү- гээр ч зогсохгүй ромчууд манай хотоос ундны усаа зөөдөг. Гэтэл Засгийн газар бидний төлөө юу ч хийхгүй байж хотыг маань өөр хотын дүүрэг болгохыг хүсэж байна.
Тэгвэл бид тусгаар тогтносон вант улс байгуулна хэмээн Филеттиногийн оршин суугчид ярьсныг “Euronews” дамжуулав. Хотын захирагч Фабрицио Жиакоминийн мэдэгдсэнээр тэд өөрсдийн гэсэн мөнгөн тэмдэгт хэвлэж эхэлсэн байна.