Пакистаны Синд, Пенжаб мужид болсон үерийн улмаас одоогийн байдлаар 88 хүн нас барсан тухай “Ройтерс” мэдээлжээ. Тус улсын Байгалийн гамшигтай тэмцэх газрын дарга Зафар Кадирын хэлснээр найман сая орчим хүн орон гэргүй болж, 20 мянган хүнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлээд байгаа аж.
Гамшигт нэрвэгдсэн хүмүүсийг түр хоргодох байранд байрлуулж, эмнэлгийн болон хүнсний тусламж үзүүлж байгаа гэнэ. Сураггүй болсон хүмүүсийг эрэх ажиллагаанд НҮБ-ын ажилтнууд, Пакистаны армийнхан оролцож байна. Тус улсад долоо хоногийн турш үргэлжлэн орж буй ширүүн бороо намжихгүй байна хэмээн цаг уурчид мэдэгджээ.
Х.ОДОН