Сүүлийн 24 цагийн хугацаанд 517 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, 279 нь нийслэлд бүртгэгдсэн бол 238 нь орон нутагт бүргэгдлээ. Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр харвал, Өмнөговьд хамгийн олон буюу 64 тохиолдол бүртгэгдсэн байна. Харин Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Увс, Хэнтий аймагт халдвар нэмж илэрээгүй байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд халдвар авсан хүний тоо 464,394-д хүрлээ. Мөн коронавирус халдварын улмаас нийт 2095 хүн эндсэн харамсалтай мэдээ байна.