Коронавирусийн халдварын улмаас сүүлийн 24 цагийн хугацаанд 517 тохиолдол батлагдаж, 4 хүн нас барлаа.
Нийт тохиолдлын 279 нь нийслэлд 238 нь орон нутагт батлагджээ. Одоогийн байдлаар 3105 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас 734 нь хүүхэд, 187 нь жирэмсэн эх байна. Харин гэрийн ажиглалтад 9829 хүн байна.