Их Британийн нийслэл Лондонд өнгөрсөн наймдугаар сард болсон үймээнд оролцсон 60 гаруй хүнийг баривчилсан тухай ВВС дамжуулсан билээ. Үүний дараа “English Defence League”-ийн гишүүд Их Британид амьдардаг гадаад иргэдийг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулсан байна. Хэт барууны үзлийг дэмждэг тэд цагдаа нар руу дайрч, гадаадын иргэдийг дором жилсон үгтэй лоо зон барьсан аж.
Лондоны зүүн хэсэгт болсон жагсаалын үеэр олон нийтийн хэв журам зөрчсөн 16 этгээдийг саатуулсан байна. “Үндсэрхэг үзэлтнүүд цагдаагийн ажилтнууд руу дайрч зодолдон, ойролцоох дэлгүүр, үйлчилгээний төвийн цонх руу чулуу, мод шидэж байсан” хэмээн гэрчүүд мэдүүлжээ. Харин Уайтчепел роуд дүүрэгт ор ших лалын шашны сүмийн ойролцоо үндсэрхэг үзэлтнүүдийг эсэргүүцсэн цуглаан болжээ.
Тэнд цугласан хүмүүс “English Defence League” хөдөлгөөнийхнийг эсэргүүцэн, хүмүүсийг арьс өнгө, угсаа гарлаар нь ялгаварлаж байна гэж үзэж буйгаа илэрхийлсэн аж. Дашрамд хэлэхэд, наймдугаар сард болсон үймээний дараа Их Британийн томоохон хотуудад ямар нэгэн цуглаан, жагсаал хийхийг хориг лосон билээ.
Харин Лондоны цагдаа нар энэ хоригийг үл хайхран “English Defence League”-ийн гишүүдэд тайван жагсаал хийхийг зөвшөөрсөн байна. Гэтэл хэт барууны үзлийг дэмжигчид цагдаа нарын тавьсан шаардлагыг биелүүлээгүй, хэлсэн үгэндээ хүрээгүйгээр барахгүй үймээн дэгдээжээ