Израилийн нийслэл Иерусалим болон Тель-Авив зэрэг томоохон хотод эсэргүүцлийн жагсаал болсон тухай “Jerusalem Post” сонинд мэдээлжээ. Нийгэм дэх шударга бус байдлыг эсэргүүцсэн 460 орчим мянган хүн уг жагсаалд оролцсон байна. Тус улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн өргөөний ойролцоо 25 мянган хүн цугласан хэмээн эх сурвалжид мэдээлжээ.
Үүнээс гадна Израилийн 20 гаруй хотод ийм цуглаан болжээ. Энэ оны долдугаар сараас эхлэн бямба гариг бүрт болж буй ийм цуглаан өргөжиж, орон нутгаас хүмүүс ирж оролцож байна хэ мээн ажиглагчид онцолж буй. Жижиг хотуу даас хүмүүс Иерусалим, Тель-Авивт ирж эсэргүүцлийн цуглаанд оролцож буйтай холбогдуулан галт тэрэгний ачаалал ч ихэссэн гэнэ.
Эрүүл мэнд, боловсролын тогтолцоог өөрчлөх, амьжиргааны өртгийг бууруулах талаар арга хэмжээ авахыг эрх баригчдаас шаардаж буй хүмүүс Засгийн газар ард түмний өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй байна хэмээн үзэж байгаа аж. Жагсагчдын тавьж байгаа шаардлагын дагуу Засгийн газар тусгай комисс байгуулж, өөрчлөлт шинэчлэл хий хээр амласан ч тодорхой арга хэмжээ одоогоор аваагүй байгаа юм.
Х.ОД