Норвегийн нийслэл Ослод өнгөрсөн долдугаар сарын 22-нд болсон халдлагын үеэр тус улсын захиргааны байранд хадгалагдаж байсан уран зургууд алга болжээ. “The Art” сонинд мэдээлснээр алдагдсан зургуудын дотор Э.Мүнк, Кристиан Крог, Анне Катрине Долвен нарын бүтээлүүд байсан гэнэ. Тэнд 60 зураг байснаас 43 нь алга болсон аж.