Дэлхийн улс төр, Ирак Афга нистаны дайн, АНУ-ын дипломатчдын талаарх нууц баримтуудыг нийтэд дэлгэдэг “WikiLeaks” цахим хуудас дахин дуулиан дэгдээсэн билээ. Аме рикийн дипломатчдын хоо р он доо бичсэн захидал, цахилгаан зэрэг 251 мянган нууц баримтуудыг саяхан интернэтэд тавьжээ. “WikiLeaks”-д мэдээлэл хүргэдэг, тэдэнтэй хамтран ажилладаг хүмүүсийн нэр, хаяг ч эдгээр баримтын дотор байгаа тухай ВВС дамжуулав. Эдгээр баримтыг “WikiLeaks” өмнө нь өөрийн түнш “The Guardian”-д нийтлүүлэхээр өгсөн байжээ. “The Guardian” сонины редакц энэ мэдээллийг нийтлэхийнхээ өмнө редакторлаж, мэдээлэгчдийн нэрийг хасах ёстой байсан гэнэ. Гэтэл олон зуун мэдээлэгчийн нэр бүхий нууц баримтыг хадгалсан сүлжээ рүү хэн нэгэн нэвтэрч, уг мэдээллийг хулгайлаад интернэтэд тавьсан аж. “WikiLeaks”-ийнхний үзэж буйгаар “The Guardian” сонин болсон явдлын хариуцлагыг хүлээх ёстой гэнэ.
Учир нь “The Guardian”-ы сэтгүүлч Дэвид Ли болон Люк Гардинг нар хамтран бичсэн номдоо нууц баримтуудыг хадгалж байсан сүлжээнд нэвтрэх түлхүүр үгийг нийтэлсэн байжээ. Түлхүүр үгийг олонд зарлачихаад байхад солиогүй, дараа нь баримтуудыг интернэтэд тавихад ч мэдээлэгчдийн нэрийг устгах талаар арга хэмжээ аваагүй хэмээн “Wikileaks” үзэж байна. Ингэснээр “The Guardian” цахим хуудастай хамтран ажиллах гэрээгээ зөрчөөд зогсохгүй, нууц баримтуудыг олж өгсөн олон хүний амь насыг аюулд учруулж байгаа аж. “WikiLeaks”-д нууц мэдээллүүд дамжуулдаг хүмүүсийн дийлэнх нь Ази, Ойрхи Дорнодын орнуудад амьдардаг байж магадгүй гэнэ. Мэдээлэгчдийн нэр нийтэд зарлагдсанаас тэдний амь насанд халдах, мөн ар гэрийнхнийх нь аюулгүй байдалд заналхийлэх зүйл гарч магадгүй гэж ажиглагчид үзэж буй. Түүнээс гадна нууц баримтуудаа алдсан хүмүүс, зарим орон мэдээлэгчдийг зүгээр өнгөрөөхгүй нь ойлгомжтой. Хамгийн гол нь мэдээлэл дамжуулсан хүмүүст аюул учирвал хариуцлагыг нь хэн хүлээх вэ гэдэг нь тодорхойгүй байна.