Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар 525 хүнээс илэрч, хоёр иргэн халдварын улмаас эндлээ. Тодруулбал, нийслэлд 232, орон нутагт 293 тохиолдол бүртгэгдлээ. Харин зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 3409 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 11429 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж буй.
Мөн халдвар авсан хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-881
- Хүндэвтэр-2185
- Хүнд-294
- Нэн хүнд-49