БНСУ-ын “LG Electronics” компани гар утсаараа удирдаж болох тоос сорогч зохион бүтээсэн тухай “Newlaunches” цахим хуудсанд мэдээлжээ. Смартфон утаснуудад суулгасан тусгай программын тусламжтайгаар уг тоос сорогчийг зайнаас удирдаж болох гэнэ. VR6180VMNV хэмээх энэ тоос сорогчид суулгасан 10 гаруй дамжуулагч нь чиглэл тодорхойлох үүрэгтэй юм байна.
Хэрэглэгч гар утсандаа суулгасан программын дагуу хэр хэмжээний талбайн тоосыг соруулах өгөгдлийг бичих ёстой аж. “LG Electronics” компани өөрийн шинэ бүтээгдэхүүнээ ХБНГУ-ын нийслэл Берлинд энэ сарын дундуур болох дэвшилт технологийн IFA үзэсгэлэн худалдааны үеэр нийтэд танилцуулахаар төлөвлөжээ. VR6180VMNV-ыг 899 мянган вон буюу 840 орчим ам.доллараар зарах гэнэ.