Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, байгаль хамгаалагчдын ажлын ур чадварыг дээшлүүлэх, vйл ажиллагааг идэвхжvvлэх, туршлага солилцох боломжийг бүрдүүлэх, дэмжин урамшуулах, ажил, мэргэжлийг нийтэд сурталчилан таниулахад зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын нэрэмжит “ШИЛДЭГ БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ” уралдааныг зарлажээ.
Уг уралдааныг дэмжин Монголын ирвэс хамгаалах “Сүмбээ” сан хамтран ажиллаж буй бөгөөд цаашид байгаль хамгаалагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгаагаар хангах хүрээнд “Байгаль хамгаалагчдын хөгжлийн хөтөлбөр”-ийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалаар байгуулагдан ажиллаж байна. Тус уралдаан бүтэн жилийн хугацаанд үргэлжилж, 2022 оны эцсээр дүнгээ танилцуулах гэнэ.
Ташрамд дуулгахад, ирэх сарын 3-нд Байгаль хамгаалагчдын үндэсний чуулган зохион байгуулагдана.