Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар 449 хүнээс илэрч, нас баралт бүртгэгдээгүй таатай мэдээ байна. Тодруулбал, нийслэлд 250, орон нутагт 199 тохиолдол бүртгэгдлээ. Харин зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 3756 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 12067 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж буй.
Мөн халдвар авсан хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-998
- Хүндэвтэр-2390
- Хүнд-319
- Нэн хүнд-49