Коронавируст халдвараар өвчилсний дараа хэрхэн хооллох вэ гэдэг зөвлөгөөг Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ. Халдвараар өвдсөн үед үнэрлэх, амтлах мэдрэмжээ алдах тохиолдол элбэг. Тэгвэл амтлах, үнэрлэх мэдрэмжээ сэргээхэд хүрэн манжин, самар, хушга, алмонд, авокадо, элэг, сүүн, сүүн бүтээгдэхүүн шош зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх нь нэн ач тустай. Мөн биеийн дархлаа дэмжих, зүрх судасны өвчний үеийн хооллолт, чихрийн шижингийн үеийн хооллолт, цус шингэлэх хоолны хүнс, харшил сэдрэлтийн үеийн хооллолтыг дараах байдлаар танилцуулж байна.