E-Mongolia платформоос дараах 12 үйлчилгээг авах боломжтой боллоо. Тодруулбал,
- Мод үржүүлэх, ойжуулах ойг нөхөн сэргээх мэргэжлийн байгууллага / шинээр авах /
2. Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх / сунгах /
3. Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх / шинээр авах /
4. Ойд үйлдвэрлэлийн ашиглалт явуулах
5. Ойд үйлдвэрлэлийн ашиглалт явуулах / сунгах /
6. Ойн дагалт баялаг ашиглах, хамгаалах мэргэжлийн байгууллага
7. Ойн дагалт баялаг ашиглах, хамгаалах мэргэжлийн байгууллага / сунгах/
8. Ойн тооллого, ойн зохион байгуулалт хийх мэргэжлийн байгууллага /сунгах /
9. Ойн тооллого, ойн зохион байгуулалт хийх мэргэжлийн байгууллага /шинээр авах /
10. Ойн хөнөөлт шавж өвчний судалгаа хийх, тэдгээртэй тэмцэх мэргэжлийн байгууллага
11. Ойн хөнөөлт шавж өвчний судалгаа хийх, тэдгээртэй тэмцэх мэргэжлийн байгууллага /сунгах/
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны аж ахуй нэгж байгууллагад үзүүлдэг нийт үйлчилгээнээс өнөөдрийн байдлаар 47 үйлчилгээ цахимжиж, e-Mongolia-д орсон бол иргэнд үзүүлдэг 35 үйлчилгээ цахимжаад байна. Аж ахуйн нэгж байгууллагууд тоон гарын үсгээр e-Mongolia платформд нэвтрэн орж, үйлчилгээнүүд цэсээс байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн байгууллага гэсэн сонголтыг хийж авах боломжтой гэнэ.
Ташрамд дурдахад, одоогоор e-Mongolia платформд төрийн 60 байгууллагын 623 үйлчилгээ цахимжиж, нэгтгэгдээд байна.