Италийн Ерөнхий сайд Сильвио Берлускони жилд 150 мянган еврогоос дээш орлого олдог иргэдийн төлөх татварын хэмжээг нэмэх хуулийн төслийг батлахаас татгалзсан хэмээн “Euronews” мэдээллээ. Төсвийн алдагдлыг багасгахын тулд авч буй арга хэмжээний талаар эрх баригч намын тэргүүнтэй зөвлөлдсөний эцэст тэрбээр ийм шийдвэр гаргажээ.
Баячуудад ногдуулах татварыг нэмэхийн оронд орон нутгийн захиргаанд олгодог тусламжийг багасгаж, өөр бусад татварыг нэмэх нь зүй хэмээн Италийн Засгийн газар үзэж байгаа аж. Ирэх 2012-2013 онд төсвийн зардлыг 45 тэрбум еврогоор багасгахыг зорьж байгаа хэмээн С.Берлускони онцолжээ.
Х.ОДОН