Хүний эрхийг хамгаалах олон улсын “Amnesty International” байгууллага Сирийн шоронд хоригдож байсан 88 хүний амийг хөнөөсөн тухай мэдэгдсэн байна. Эдгээр хүмүүс тус улсын сөрөг хүчний намыг дэмжигчид бөгөөд эсэргүүцлийн жагсаалд оролцож байсан аж.
ВВС телевизийн мэдээлснээр тэднийг өндөр хүчдэлд цохиулан, зодож, түлж байсан гэнэ. “Amnesty International” Сирийн эрх баригчдыг цуст аллага үйлдсэн хэмээн буруутгаж, энэ хэргийг нарийвчлан мөрдөх хүсэлтийг НҮБ-д гаргажээ. Амь үрэгдэгсдийн дийлэнх нь залуус, зарим нь 13-16 насны хүүхэд ч байсан хэмээн эх сурвалжид мэдээлсэн байна.