Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар 488 хүнээс илэрч, хоёр иргэн нас барлаа. Тодруулбал, нийслэлд 274, орон нутагт 214 тохиолдол бүртгэгдлээ. Харин зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 4831 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 14437 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж буй.
Мөн халдвар авсан хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-1212
- Хүндэвтэр-2921
- Хүнд-453
- Нэн хүнд-45