Зүрх мартахгүй" төслийн "Хязгаараас чинад" баг гадаад орнуудад зүрхний өвчнөөр шаналж буй хүүхдүүд рүү чиглэн ажиллаж буй. Энэ хүрээнд АНУ-аас хоёр хүүхэд ирж зүрхний хавсарсан хүнд хагалгаанд орж амжилттай болжээ.
Мөн энэ ням гаригт Киргиз улсаас хоёр хүүхэд, дараа нь Тува улсаас хоёр хүүхэд ирж зүрхний хагалгаанд орохоор болсон талаар Б.Болдсайхан эмч мэдэгдэв. Зүрхний төрөлхийн гажиг дэлхий нийтэд түгээмэл тохиодог бөгөөд манай улсад ч мөн мэс засалд зайлшгүй орох шаардлагатай зүрхний гажигтай хүүхэд олон бий. Иймд “Зүрх мартахгүй” төслийг “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийнхэн эхлүүлж байсан.