Дархан-Уул аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт “Ногоон Дархан-2032” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг хуралджээ. Дарханы иргэд нэгдэж 2032 он хүртэл 20 сая мод тарина. Ажлын хэсэг аймгийн хэмжээнд ногоон байгууламжийн нэгдсэн тооллого зохион байгуулж үр дүнг мэдээллийн санд оруулах, модлог ургамлын цуглуулга бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах, Дархан сумын 9,10 дугаар багийн авто замын дагуу мод тарьж ургуулах, нийтийн зориулалттай орон сууцны урд талбайд ногоон байгууламжийг хамгаалсан хашаа хайс хийх, Сууц өмчлөгчдийн холбоодын эзэмшлийн талбайд мод тарих зүлэгжүүлэхээр төлөвлөжээ. Мөн аж ахуйн нэгж байгууллагуудын орчны ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Дархан хүнс” ХК-ийн арын толгой орчим улсын чанартай авто зам дагуу ойн зурвас байгуулах зэрэг ажлуудыг хийх аж. Төрөөс мод тарих байршил, усалгаа, хашаажуулалтыг хариуцах бол иргэн, Аж ахуйн нэгж байгууллагууд жилд тус бүр нэг сая модыг тарьж арчлалт хамгаалалтыг хийх юм.