Эрээний хилийн боомт хаагдсанаас үүдэн улсын хэмжээнд антибиотик, дуслын шингэн зэрэг эм, эмчилгээний хэрэгслийг татан авчээ. Тодруулбал, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар болон холбогдох яамд Эрээний консултай хамтран хоёрдугаар сарын 15-ны өдөр БНХАУ-ын хил дээр саатсан Гемодиализийн шүүлтүүр, гуурс, А,Б нунтаг, фистулын зүү бүхий 40 тонн ачааг татан авчээ. Улмаар эм ханган нийлүүлэх байгууллагууд болон шаардлагатай аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газруудад хүлээлгэн өгсөн байна.