АНУ-ын Делавэр мужийн Льюис хотын оршин суугч Эрл Брэдли хэмээх эр насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан хэргээр 14 жилийн хорих ял авсан тухай ВВС мэдээлэв. Тэрбээр тус хотын эмнэлэгт хүүхдийн эмчээр 10 гаруй жил ажилласан аж.
2009 онд түүнийг дээрх зүйл ангиар буруутгаж баривчилсан бөгөөд 103 хүүхдэд хохирол учруулсныг мөрдөн байцаалтын явцад тогтоосон аж. Тэрбээр эмчид үзүүлэхээр ирсэн хүүхдүүдийн нүцгэн зургийг авах, мөн тэднийг садар самуунд уруу татаж, энэ бүхнээ дүрс бичлэгийн камерт буулгадаг байсан гэнэ.
Энэ гэмт хэргийн золиос болсон хүүхдүүдийн хамгийн бага нь хоёр, том нь 14 настай байжээ.