Нийгмийн сүлжээнүүдэд төрөл бүрийн тоглоом зохион бүтээдэг “Kabam” компани найруулагч Ф.Копполагийн “Загалмайл сан эцэг” киноноос сэдэвлэсэн тоглоом зохион бүтээх эрхийг авсан байна. Тэд “Paramount Pictures”-ийн удирдлагуудтай энэ талаар тохиролцсоноо албан ёсоор мэдэгдэв.
Өнгөрсөн зууны 30-аад оны үеийн Америкийн гэмт хэргийн ертөнцийн сэдэвт уг тоглоомоор “Facebook” цахим сүлжээний хэрэглэгчид тоглох эрхтэй гэнэ. “The Godfat her: Five Families” нэртэй уг тоглоомыг тоглохын тулд хэрэг лэгчид “Kabam”-ын цахим хуудсанд урьдчилан бүртгүүлэх шаардлагатай аж. Одоогийн байдлаар “Facebook”-ийн 150 мянган хэрэглэгч бүртгүүлээд байгаа гэнэ.