Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар 834 хүнээс илэрч, нэг иргэн нас барлаа. Тодруулбал, нийслэлд 479, орон нутагт 355 тохиолдол бүртгэгдлээ. Харин зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 6167 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 20637 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж буй.
Мөн халдвар авсан хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-1723
- Хүндэвтэр-3855
- Хүнд-541
- Нэн хүнд-48