Монгол Улсын Засгийн Газрын хоёрдугаар сарын 14-ны хуралдаанаар цар тахлын улбар шар түвшинг шар руу шилжүүлж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцлах шийдвэр гаргасныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлсэн.
Мөн ресторан, баар, кафе гэсэн гурван төрлийн үйлчилгээ зориулалтын байртай бол шөнийн 05:00 цаг хүртэл ажиллах боломжтой болсон гэж Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар өнөөдөр мэдээлсэн. Гэтэл банкны үйлчилгээ 16 цаг хүртэл хэвээр буй нь иргэдийн бухимдлыг төрүүлээд буй юм.
Банкуудаас үйл ажиллагаа нь хэдэн цаг хүртэл ажиллаж буйг тодруулахад, Хаан банк, Хасбанк, Төрийн банк Голомтбанкууд 16.00 цаг хүртэл, Худалдаа хөгжлийн банкны Хүнсний 50, Peace tower дахь салбар 20 цаг хүртэл, харин бусад салбарууд 5.00 цаг хүртэл ажиллах юм байна. Монголбанк 18.00 цаг хүртэл ажиллаж байгаа аж.