Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар 609 хүнээс илэрч, хоёр иргэн нас барлаа. Тодруулбал, нийслэлд 286, орон нутагт 323 тохиолдол бүртгэгдлээ. Харин зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 6520 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 21783 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж буй.
Мөн халдвар авсан хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-1780
- Хүндэвтэр-4116
- Хүнд-570
- Нэн хүнд-54